Гэртээ харих гэж яваад сураггүй болсон иргэний цогцсыг олжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гэртээ харих гэж яваад сураггүй болсон иргэний цогцсыг олжээ

/2021.11.27/ Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумаас Төмөрбулаг сумын харьяат иргэн Э арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн 11:00 цагийн үед гэр рүүгээ мотоциклоор яваад сураггүй болсон тухай дуудлагыг энэ сарын 24-ний өдрийн 11:55 цагт ОБЕГ хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газар, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн 19 настай, эрэгтэй Э-г эрэн хайх ажиллагааг 4 бүлэгт хуваагдан зохион байгуулжээ.

Эрэн хайх ажиллагааны үр дүнд өчигдөр буюу арваннэгдүгэээр сарын 26-ны өдрийн 13:08 цагт тус сумын Цагаанбургас багийн “Хавиргын даваа” гэдэг газраас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Алга болсон иргэн модноос дүүжлэгдэж нас барсан байдалтай байжээ.

С.Энхболд: ДЭМБ шинэ хувилбарын эсрэг авах тухайлсан арга хэмжээг зарлаагүй
С.Энхболд: ДЭМБ шинэ хувилбарын эсрэг авах тухайлсан арга хэмжээг зарлаагүй
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.