/2021.11.27/ Африк улсаас гаралтай ковид-19-ын шинэ хувилбар болох Омикронтой холбоотойгоор Эрүүл мэндийн сайд С.Энхболд өөрийн цахим хуудаснаа дамжуулан мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "ДЭМБ энэ сарын 26-ны өдөр хуралдаж SARS-CoV2 вирусын шинэ хувилбар болох Омикрон (В1.1.529) мутацийг халдварлах, тархах чадвар өндөр байж болзошгүй учир "онцгой анхаарал татах хувилбар" жагсаалтанд бүртгэн авлаа. Энэхүү хувилбарт альфа, бетта, гамма, дельта гэсэн 4 хувилбар байсан бол ийн нэгээр нэмэгдэж байна. Одоогоор Өмнөд Африк, Боствани, Хонгконг, Израйль улсуудад бүртгэгдээд байна" гэжээ.
Мөн "Энэ хувилбарын эсрэг ДЭМБ тухайлсан арга хэмжээг зарлаагүй байгаа бөгөөд хүн хоорондын зай барих, маскаа зүүх, гарын ариун цэврийг сахих, вакцинжуулалтандаа идэвхитэй хамрагдахыг уриалж байна. Мөн тун чухал шаардлага гараагүй бол гадаад оронд зорчихгүй байцгаая" гэв.
Одоогоор дэлхийн улс орнууд энэхүү хувилбарын талаар олон судалгаануудыг эхлүүлээд байгаа ажээ.