Монгол, Оросын Засгийн газар хоорондын 23 дугаар хуралдаан болж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол, Оросын Засгийн газар хоорондын 23 дугаар хуралдаан болж байна

May be an image of 3 people and people standing

/2021.11.26/: Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 23 дугаар хуралдаан Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

Хуралдааныг Монголын талаас Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОХУ-ын талаас Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченко тэргүүлж, хоёр улсын гадаад харилцаа, худалдаа, эдийн засаг, зам тээвэр, эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухааны асуудал хариуцсан яамд, агентлагийн төлөөлөл оролцож буй.

Ковид 19 цар тахлын улмаас өнгөрсөн онд буурсан худалдааны эргэлт энэ онд сэргэж буйг талууд тэмдэглэж, худалдааны эргэлтийг, түүний дотор манай улсын хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүний экспортын нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг цаашид хамтран хэрэгжүүлэхээр уулзалтын эхэнд ярилцаж байна.

Мөн "УБТЗ” ХНН-ийн үйл ажиллагааг эрчимжүүлж, тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, Монгол, Оросын хилийн боомтуудыг тохижуулах, дэд бүтцийг сайжруулах, манай улсын эрчим хүчний объектуудыг шинэчлэх, чөлөөт бүсийг хөгжүүлэх, хийн хоолой дамжуулах зэрэг томоохон төслийн талаар хэлэлцэх юм.

Эх сурвалж: ШСАА

Ерөнхий сайд нарын цахим уулзалт боллоо
Ерөнхий сайд нарын цахим уулзалт боллоо
 
“Цэргийн насны залуучуудын эрүүл мэнд, сэтгэлзүйн байдалд тулгамдаж буй асуудал“ зөвлөгөөн боллоо
“Цэргийн насны залуучуудын эрүүл мэнд, сэтгэлзүйн байдалд тулгамдаж буй асуудал“ зөвлөгөөн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.