Шведийн Ерөнхий сайд томилогдсоноос хэдэн цагийн дараа огцорлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шведийн Ерөнхий сайд томилогдсоноос хэдэн цагийн дараа огцорлоо

Sweden's Prime Minister Magdalena Andersson has stepped down

/2021.11.25/: Шведийн шинээр сонгогдсон Ерөнхий сайд Магдалена Андерссон лхагва гарагт болсон санал хураалтаас хойш хэдхэн цагийн дараа албан тушаалаасаа огцорлоо.

Ногоон нам хамтарсан Засгийн газраас гарна гэж мэдэгдсэний дараа ийм алхам хийсэн байна. Тус улсын парламент сөрөг хүчний намуудын санал болгож буй зардлын төлөвлөгөөг эсэргүүцсэн тул Ногоон нам засгийн газраас гарах шийдвэр гаргажээ.

Андерссон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: "Миний хувьд бол хүндэтгэлтэй холбоотой боловч аливаа үйл ажиллагаа хууль ёсны дагуу эсэхэд эргэлзэж байгаа тохиолдолд засгийн газрыг удирдахыг хүсэхгүй байна" гэжээ

Андерссон мөн "Хэрэв аль нэг нам засгийн газраас гарахаар шийдсэн бол эвслийн засгийн газар огцрох ёстой. Хэдийгээр парламентын нөхцөл байдал өөрчлөгдөөгүй тул дахин шинэ засгийн газар бүрдүүлэх хэрэгтэй" гэж онцолсон байна.

Magdalena Andersson rides up an escalator

Парламентын дарга Андреас Норлен Андерссоны огцрох өргөдлийг хүлээн авснаа баталж, цаашдын үйл ажиллагааг хэлэлцэх болно гэж орон нутгийн мэдээллийн TT агентлаг мэдээлэв.

Шведийн баруун жигүүрийн ардчилсан намыг багтаасан сөрөг хүчний намуудын дэвшүүлсэн төсвийн төлөвлөгөөг дэмжсэн төсвийн төслийг буцаасан байна.

Ногоон намын хэвлэлийн төлөөлөгч Пер Болунд хэлэхдээ "барууны хэт даврагч намтай тохиролцон" зардлын төлөвлөгөөнд парламентын санал хураах шийдвэр гаргасанд гүнээ харамсаж байна гээд тус нам твиттер хуудсаараа дамжуулан "Ногоон нам Шведийн ардчилсан намын тохиролцсон төсвийг хянахаас өөр аргагүй болсон тул засгийн газарт ажиллахгүй" гэж мэдэгджээ.

Лхагва гарагийн өглөө Андерссон парламентын санал хураалтын үр дүнд Шведийн анхны эмэгтэй ерөнхий сайд болсон ба цөөнхийн засгийн газрын тэргүүн ганцхан саналын зөрүүгээр ялалт байгуулсан ажээ.

Андерcсон өмнө нь Сангийн сайдаар ажиллаж байсан бөгөөд энэ сарын эхээр Социал Демократ намын даргын албан тушаалыг авсан юм.

Тус улсын бүрэн эрхээ дуусгаж буй Ерөнхий сайд Стефан Лофвен долоон жил ажилласаныхаа дараа арваннэгдүгээр сарын 10-нд албан тушаалаасаа огцорсон бөгөөд Лофвен, Андерссон хоёр хоёулаа социал демократууд юм.

Эх сурвалж: dw

Н.Алтанхуяг: Монгол-Оросын нэртэй хамгийн ДАМПУУ байгууллага төмөр зам байна
Н.Алтанхуяг: Монгол-Оросын нэртэй хамгийн ДАМПУУ байгууллага төмөр зам байна
 
С.АМАРСАЙХАН: Онцгой байдлын байгууллагын чадавхийг нэмэгдүүлэхэд 25 тэрбум төгрөг зарцуулахаар боллоо
С.АМАРСАЙХАН: Онцгой байдлын байгууллагын чадавхийг нэмэгдүүлэхэд 25 тэрбум төгрөг зарцуулахаар боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.