Автомашин шатаж 20 настай залуу нас баржээ
 

Автомашин шатаж 20 настай залуу нас баржээ

/2021.11.25/: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн аравдугаар хороо, Оёдолын гуравдугаар гудамжны задгайд автомашин шатаж байна гэсэн дуудлага 11.25-ны өдрийн 03:04 цагт онцгой байдлын газар иржээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 03:15 цагт очиход иргэн А-ын Тоёота Марк-2” загварын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраажээ.

Тус гал түймэрт дээр хаяг, нэр тодорхойгүй иргэн /20 орчим настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсныг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

Эх сурвалж: ОБЕГ

ЭМЯ: Коронавируст халдварын 7 хоногийн тойм
ВАКЦИНЖУУЛАЛТ: Өнөөдөр 6738 иргэнийг дархлаажуулна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.