Банкны IPO гаргах үйл ажиллагааны бэлтгэлийг хангах зорилгоор журмын танилцуулга зохион байгууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Банкны IPO гаргах үйл ажиллагааны бэлтгэлийг хангах зорилгоор журмын танилцуулга зохион байгууллаа

/2021.11.25/ Банкны реформын хүрээнд нээлттэй хувьцаат компани болж байгаа банкуудын IPO гаргах үйл ажиллагааны бэлтгэл ажлыг хангах зорилгоор Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А-262/262 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Хувьцаат компани хэлбэртэй банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журам”-ын танилцуулгыг СЗХ, Монгол банк, Монголын хөрөнгийн бирж, МҮЦАЭХ-ноос хамтран зохион байгууллаа.

Энэхүү журамд заасны дагуу банкны хувьцаа худалдан авахаар сонирхож байгаа этгээд болон нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох аливаа этгээд журмын хавсралт 1, 2-т заасан тодорхойлолтыг өөрийн брокерт үнэн зөв гаргаж өгөх, мөн брокерын компани харилцагчийн тодорхойлолтыг арилжаа эрхлэх байгууллагад хүргүүлэх үүргийг тус тус хүлээж байгаа бөгөөд уг мэдээллийг тухай бүр Монгол банкинд хүргүүлэхээр болсон байна.

Өнөөдөр Улаанбаатар хотод багавтар үүлтэй гурван хэмийн хүйтэн
Өнөөдөр Улаанбаатар хотод багавтар үүлтэй гурван хэмийн хүйтэн
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.