/2021.11.24/ Их Британийн хунтайж Чарльз эмийн хангалтын өсөлтийг дэмжих зорилготойгоор Мягмар гарагт Английн зүүн хэсэгт орших Кембриж хотод 1 тэрбум фунт стерлинг буюу 1.3 тэрбум долларын өртөгтэй AstraZeneca (AZN.L) судалгаа, хөгжлийн (R&D) шинэ байгууламжийг албан ёсоор нээжээ.
AstraZeneca нь Оксфордын их сургуульд боловсруулсан ковид-19 вакцины хоёр тэрбум тунг нийлүүлсэн бөгөөд ковид-19-ийн эсрэг урьдчилан сэргийлэх эсрэг биеийн коктейлийг зах зээлд гаргахаар төлөвлөж байна.
Хатан хаан Елизаветагийн хүү, хаан ширээг залгамжлагч хунтайж Чарльз компанийн зорилтуудтай танилцхаасаа өмнө цар тахлын нөхцөл байдал болон лабораторийн ажилд хэрхэн тусалж болохыг харуулсан үзэсгэлэнг үзсэн ажээ.
Тэрбээр "Сүүлийн хоёр жил бол хамгийн хэцүү үе байсан. Гэхдээ бид туйлын хэрэгцээтэй байгаа эмийн тогтвортой үйл ажиллагааг сайжруулж, хурдасгаж чадвал хүмүүс болон эх дэлхийн хувьд илүү ногоон, эрүүл ирээдүйг бий болгож чадна" гэжээ.