Др.Ражкумар: Шинжлэх ухаан, боловсролын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлнэ гэж найдаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Др.Ражкумар: Шинжлэх ухаан, боловсролын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлнэ гэж найдаж байна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ өдрүүдэд манай улсад айлчилж буй Энэтхэг Улсын Гадаад харилцааны Төрийн сайд Др.Ражкумар Ранжан Сингхийг өнөөдөр хүлээн авч уулзав.

Сайд Б.Батцэцэг Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэл сүүлийн жилүүдэд эрчимжин хөгжиж байгааг дурдаад хоёр улсын ГХЯ хоорондын хамтын ажиллагаа улам нягт болж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тэрээр мөн саяхан Нурсултан хотноо болсон олон улсын хурлын үеэр Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд С.Жайшанкартай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярьж тохирсон ажлууд биеллээ олж байгаад, нэн ялангуяа хоёр тал “КОВИД-19” вакцины гэрчилгээг хурдан хугацаанд харилцан тохирч чадсандаа баяртай байгаагаа илэрхийлэв.

Энэтхэг Улсын Гадаад харилцааны Төрийн сайд Др.Ражкумар Ранжан Сингх Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг улам бэхжүүлж, улс төр, аюулгүй байдал, худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, боловсрол, соёлын зэрэг салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.

Талууд Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийн хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Газрын тосны үйлдвэрийн төслийн явц, Энэтхэг Улсад коксжих нүүрс зэрэг уул уурхайн зарим бараа бүтээгдэхүүнийг экспортлох асуудлаар мөн ярилцав.

Др.Ражкумар Ранжан Сингх гадаад харилцааны салбараас гадна боловсролын салбарыг хавсран хариуцдаг Төрийн сайд тул Монгол, Энэтхэгийн боловсролын салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлнэ гэдэгт найдаж байгааг монголын тал илэрхийлэв. Сайд Б.Батцэцэг “бид хоёр талын хүрээнд төдийгүй олон улс, бүс нутгийн талбарт ойр дотно хамтран ажиллаж байгаа уламжлалаа цаашид ч улам бэхжүүлэхийн төлөө байгаа”-г уулзалтын төгсгөлд тэмдэглэв.

Эх сурвалж: ГХЯ

П.Цэрэндагва: Төрдөө гурав дахь удаагаа үнсүүлж байгаадаа баяртай байна
П.Цэрэндагва: Төрдөө гурав дахь удаагаа үнсүүлж байгаадаа баяртай байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.