П.Цэрэндагва: Төрдөө гурав дахь удаагаа үнсүүлж байгаадаа баяртай байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Цэрэндагва: Төрдөө гурав дахь удаагаа үнсүүлж байгаадаа баяртай байна

/2021.11.24/ Ардын жүжигчин П.Цэрэндагва өнөөдөр Хөдөлмөрийн баатар цол хүртлээ.

Тэрээр:

- "Төрдөө үнсүүлж байгаа хүний сэтгэл өндөр байлгүй яах вэ. Би төрдөө гурав дахь удаа үнсүүлж байна. Энэ бүрд надаас өр нэхэлгүй хишгээ хүртээсэн юм.

Бодож санаж тунгаах зүйл их байна. Үе үеийг өртөөлж театраа өдий зэрэгт хүргэсэн уран бүтээлчдэдээ нэгэнтээ мөргөе. Зэмлэл магтаалыг зэрэг дааж Монголын театрын урлагийг энэ зэрэгт авч ирсэн үеийнхэндээ, ачааны хүндийг үүрэхэд араас жагсаж байгаа залгамж үеийнхэндээ ахин мөргөе.

Үзэгчдийнхээ итгэлийг үүрч дүүрэх хүний ноён нуруутай явахаа хэлмээр байна. Ханьдаа баярлалаа гэж хэлмээр байна. Бүтэн нэртэй, бүлээн сэтгэлтэй хүний ард хүний хань байдаг. Гурван хүүхдийг минь тээж төрүүлж өгсөнд баярлалаа" гэв.

Нэг зам тээврийн осол гарахад зам чөлөөлөх гэж 20-60 минут болдог
Нэг зам тээврийн осол гарахад зам чөлөөлөх гэж 20-60 минут болдог
 
“Амгалан дулааны станц” ТӨХК-ийн хүчин чадлыг 116МВт-аар нэмэгдүүллээ
“Амгалан дулааны станц” ТӨХК-ийн хүчин чадлыг 116МВт-аар нэмэгдүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.