Нэг зам тээврийн осол гарахад зам чөлөөлөх гэж 20-60 минут болдог
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нэг зам тээврийн осол гарахад зам чөлөөлөх гэж 20-60 минут болдог

/2021.11.24/ Хүйтний улирал эхэлж, цас ороход Улаанбаатар хотын замын хөдөлгөөний эрчим огцом нэмэгддэг. Энэ үеэр иргэд олон цагаар зам дээр түгжирч багагүй бухимдлыг бий болгодог.

Тэгвэл түгжрэлд нөлөөлдөг гол хүчин зүйл юу болох талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн ахмад Г.Отгонтамираас тодруулсан юм.

Тэрбээр, "Мэдээж хичээл сургуулийн үйл ажиллагаа эхэлсэн учир хөдөлгөөний эрчим нэмэгдсэн. Түүнчлэн өвлийн улиралд цас орохоор хөдөлгөөн удааширч, түгжрэл үүсдэг.

Хамгийн их түгжрэл үүсгэдэг зүйл бол зам тээврийн осол. Энэ нь иргэдийн анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцох, яарч сандран гэрлэн дохио зөрчдөг байдлаас шалтгаалж байна.

Өдөрт дунджаар 320-340 зам тээврийн ослын дуудлага мэдээлэл ирдэг. Ялангуяа өглөөний цагаар хамгийн их байна.

Өчигдөр гэхэд л манайд 315 дуудлага мэдээлэл ирснээс 284 нь автомашин мөргөлдсөн гэсэн дуудлага байсан. Нэг зам тээврийн осол гарахад зам чөлөөлөх хүртэл 20-60 минут болдог. Тиймээс осол аваар нь түгжрэлд нөлөөлдөг хамгийн том хүчин зүйл юм.

Нөгөөтээгүүр өдөрт 120-130 автомашин улсын дугаар авч байна. Өөрөөр хэлбэл нэг өдөрт энэ тооны машин Улаанбаатар хотод нэмэгддэг гэсэн үг. Тэгэхэд замын цагдаагийн ажилтнуудын орон тоо нэмэгдээгүй. Нэг цагдаад 100-150 машин ногдоно гэсэн стандарттай. Гэтэл бид нар 3-4 мянган тээврийн хэрэгсэл хариуцаж ажиллаж байна.

Тиймээс жолооч нарын сахилга бат, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай байна" гэсэн юм.

Зургийг Тээврийн цагдаагийн албанаас авч ашиглав

Д.Амартүвшин: УОК-ын шийдвэрээс болж олон газар нууцаар ажиллаж байна
Д.Амартүвшин: УОК-ын шийдвэрээс болж олон газар нууцаар ажиллаж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.