Д.Амартүвшин: УОК-ын шийдвэрээс болж олон газар нууцаар ажиллаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амартүвшин: УОК-ын шийдвэрээс болж олон газар нууцаар ажиллаж байна

/2021.11.24/ Аж ахуйн нэгж цагийн хязгаарлалтыг эсэргүүцэж байгаа талаар хэвлэлийн хурал хийлээ.

Д.Амартүвшин:

Өглөө оройдоо автобусаар хэдэн мянган хүн явж байна. Гэтэл оройдоо 30-50 хүн ордог бааранд мэргэжлийн хяналт, цагдаа нар ирж дарамталдаг үзэгдэл ажиглагдах боллоо. Үүнээс болж ахуйн архидалт ихэсч байна. Орой бүр л нэг цагдаагийн машин байрны гадаа ирж нэг айлаас нэг хүн авч яваад зөрчлийн хуулиар торгож байна. Хүмүүс уудаг газраа уухгүй ар гэртээ, хүүхэд эхнэрийнхээ хажууд архидах болсон байна.

Маш олон газар нууцаар ажиллаж байна. Зарим газар бараг сэйфэн дотор ажиллаад байгаа юм уу? Гаднаас нь нэг залгаад бөөн юм болж цагдаатай холбоогүй гэдгээ хэлж байж орж байна. Нууцаар ажиллаж байгаа газар ямар нэг хэрэг болоход бүгдийг нь нууж байна. Учир нь тэр газрууд хоёр жилийн хугацаанд хаалттай байсан учраас цугларсан өр зээлээ төлөх хэрэгтэй.

Хуулийг гууль болгохоо боль, бид ажлаа хиймээр байна.

н.Булгантамир:

Цагийн хязгаараас болж өрийн, түрээсийн дарамтад орж байна. Миний хувьд жил гаран НДШ төлж чадаагүй. Төлбөр, зээлээ төлж чадахгүйгээс болоод чанаргүй зээлдэгч болсон. Саяхнаас 00 цаг хүртэл ажиллах болсон.

Хүмүүсийн идэвхтэй үйлчлүүлдэг үе нь 22 цагаас хойш байдаг. Энэ цагаар орж ирээд тухтай суух гэсээр байтал хаах цаг нь болоод мэргэжлийн хяналт ороод ирдэг. 00:10 цагт хоёр ширээнд байсан үйлчлүүлэгч гарч амжаагүй байхад хууль дүрмээ мөрдөөгүй гээд 500 мянган төгрөгөөр торгосон. Хаах гэж байгаагаа тайлбарлаж хэлсэн ч тэр хамаагүй гэх хариу авсан. Хүнд үйлчилж, татвар түрээс төлдөг мөртлөө ингэж торгуулж байгаадаа харамсаж байна.

Биднийг дагаад дуудлагын жолооч, таксины жолооч, зоогийн газар, ТҮЦ зэрэг олон ажлын байр орлогоор хангагддаг. Оюутнууд хүртэл цагийн ажил хийдэг.

Манай байгууллага найман ширээтэй 40 хүн үйлчлүүлэх боломжтой газар. Өглөө оройгүй автобус захаараа түгжирч байна. Бид сайхан ажлаа хийгээд амьдармаар байна, энэ дарамтаа больё.

ГЗБГЗЗГ-ын даргын үүргийг А.Энхманлай түр орлон гүйцэтгэнэ
ГЗБГЗЗГ-ын даргын үүргийг А.Энхманлай түр орлон гүйцэтгэнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.