Иргэдийн 50 хувь гуравдугаар тундаа хамрагдвал сургууль, цэцэрлэг 100 хувь танхимаар хичээллэнэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иргэдийн 50 хувь гуравдугаар тундаа хамрагдвал сургууль, цэцэрлэг 100 хувь танхимаар хичээллэнэ

/2021.11.24/ Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.

"Иргэдийн 50 хувь гуравдугаар тундаа хамрагдвал сургууль, цэцэрлэг 100 хувь танхимаар хичээллэнэ. 2-3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хүлээж авах боломжтой болно" гэж мэдээллээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

-Вакцины Явуулын 20 цэг ажиллуулж байна. 5-11 насны хүүхдүүдэд БНХАУ, АНУ, Канад зэрэг улсууд хийлгэж байна. Манай улс судалж байна.Мөн 100 -аас дээш ажилтантай албан газрууд төмөр дагуух суурин газруудадад явуулын нөхцлөөр 3-р тунд хамрагдуулж байна.Нэг хатгалт бүрт эмч нарт 5000 мянган төгрөгөөр урамшуулж байна.

Гуравдугаар тун 50-иас дээш хувьд хүрвэл дэглэм бууруулж шар түвшинд хүргэнэ. Өнөөдөр 18 төрлийн үйл ажиллагаа хязгаарлаж байгаа бол аж ахуйн нэгжүүдийн хязгаарлалт багасна. Үйл ажиллагааны танхим дүүргэлтийн хязгаарлалат байхгүй болно. хариуцлагын гэрээг хийхгүй болно. Энэ асуудлыг ирэх долоо хоногийн ЗГ-ын хуралдаанаар хэлэлэцэнэ гэж мэдээллээ.

Увс аймагт сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна
Увс аймагт сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна
 
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив