Увс аймагт сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Увс аймагт сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна

/2021.11.24/ Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас Увс аймгийн Улаангом чиглэлд автомашинтай зорчиж явсан 1 иргэн сураггүй болсон тухай дуудлага энэ сарын 23-ны өдрийн 23:30 цагт ОБЕГ-т иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газар, Увс аймгийн Бөхмөрөн сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат иргэн Р /33 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Эрэн хайх ажиллагааны үр дүнд 02:00 цагт Увс аймгийн Бөхмөрөн сумын Гурван жигэртэй багийн “Хөх сайр” гэдэг газраас тухайн иргэний автомашиныг олжээ. Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Уртнасан сайд аа, иргэд хортой агаараар амьсгалж байна
Уртнасан сайд аа, иргэд хортой агаараар амьсгалж байна
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.