Уртнасан сайд аа, иргэд хортой агаараар амьсгалж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Уртнасан сайд аа, иргэд хортой агаараар амьсгалж байна

/2021.11.24/ Улаанбаатар хот дэлхийн хамгийн өндөр бохирдолтой хотуудын нэг. Цас орж, ойрд агаар сайхан байна. Нүдэнд үл харагдах ч агаарын чанарын индекс яг одоо ямар байгааг агаар.мн сайт дараах байдлаар харуулжээ.

Зургаас харвал нэлээд хэдэн газар агаар өндөр бохирдолтой байгаа юм. Тодруулбал, агаар бохирдуулагч РМ2,5 хэмээгч нарийн ширхэглэгт тоосонцор нь хүлцэх хэмжээнээс 21,6 ДАХИН ӨНДӨР байна. Хүлцэх хэмжээг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг тооцсоны үндсэн дээр тогтоодог билээ.

РМ2,5 хэмээгч агаар бохирдуулагч бодис нь хүний уушги, зүрхэнд хамгийн том цохилт болдог. Харин манай улсын хувьд нас баралтын зонхилох шалтгаанд дээрх хоёр эрхтний өвчлөл тэргүүлдэг билээ. Нэн ялангуяа зүрх судасны өвчлөл тэргүүлдэг.

Агаарын бохирдол гэхээр урдахаа харахгүй өтгөн утааг төсөөлдөг бидний хувьд нүдэнд үл үзэгдэх хамгийн хортой бодис РМ2,5-ын хор уршгийг өгүүлэхэд бэрхтэй. Гэвч нас баралтын зонхилох шалтгаан нь энэ бодисын хамгийн гол бай болсон зүрх судасны өвчлөлийг үүсгэдэг гээд үзвэл "үр дүнгээ үзүүлээд" олон жил болсныг илтгэнэ.

Харамсалтай нь, энэ нөхцөл байдлыг бууруулах учиртай Байгаль орчны сайд хатагтай Н.Уртнасан тоож байгаа юм алга. Тэрээр албан тушаалаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороог тэргүүлдэг. Гэвч энэ хороо 2021 онд ганц нэгхэн удаа хуралдсан бөгөөд, дорвитой шийдэлд хүрээгүй гэх.

Иргэд чинь хортой агаараар амьсгалаад байна Н.Уртнасан сайд аа? Амьсгалж л байг уу?

Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртсэн эрхмүүд
Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртсэн эрхмүүд
 
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив