/2021.11.24/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон медаль гардуулж байна.
Тулгар төр байгуулагдсаны 2230, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан дараах эрхмүүдийг шагнаж, урамшууллаа. Тодруулбал,
Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, малын Гавьяат эмч, академич, профессор Б.Бямбаа болон Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, профессор Т.Дорж нарыг Монгол Улсын Ардын багш цолоор шагналаа.
Мөн Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол
- Шинжлэх ухааны академийн физик технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Ц.Баатар
- Боловсролын хүрээлэнгийн Хүний хөгжлийн судалгааны секторын эрхлэгч Н.Бэгз
- Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн зөвлөх Б.Дагвацэрэн
- Шинжлэх ухааны академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Ч.Дугаржав
- Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич, доктор, профессор Ш.Дэмбэрэл
- Шинжлэх ухааны академийн Хими технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Б.Пүрэвсүрэн
- Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Д.Сумъяа
- Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар нар Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртлээ.
Гавьяат багш цол
- Удирдлагын академийн эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирал Ш.Батсүх
- Цөмийн энергийн комиссын ажлын албаны ахлах ажилтан С.Даваа
- Отгонтэнгэр их сургуулийн тэнхимийн эрхлэгч, багш С.Одхүү