Их Британийн хунтайж Чарльз AstraZeneca судалгааны шинэ төв нээлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Их Британийн хунтайж Чарльз AstraZeneca судалгааны шинэ төв нээлээ

/2021.11.24/ Их Британийн хунтайж Чарльз эмийн хангалтын өсөлтийг дэмжих зорилготойгоор Английн зүүн хэсэгт орших Кембриж хотод 1.3 тэрбум долларын өртөгтэй AstraZeneca (AZN.L) судалгаа, хөгжлийн (R&D) шинэ байгууламжийг албан ёсоор нээлээ.

AstraZeneca нь Оксфордын их сургуульд боловсруулсан COVID-19 вакцины хоёр тэрбум тунг нийлүүлсэн бөгөөд COVID-19-ийн эсрэг урьдчилан сэргийлэх эсрэг биетийн коктейлийг зах зээлд гаргахаар төлөвлөж байна.

Хатан хаан Елизабетийн хүү, хаан ширээг залгамжлагч хунтайж Чарльз компанийн зорилтуудын талаар сонсохоосоо өмнө цар тахлыг харуулсан болон лабораторийн ажилд хэрхэн тусалж болохыг харуулсан үзэсгэлэнг үзсэн ажээ.

Хунтайж Чарльз "Сүүлийн хоёр жил бол хамгийн хэцүү үе байсан. Гэхдээ бид туйлын хэрэгцээтэй байгаа эмийн тогтвортой үйл ажиллагааг сайжруулж, хурдасгаж чадвал хүмүүс, байгаль болон бидний цорын ганц гаригийн хувьд илүү ногоон, эрүүл ирээдүйг бий болгож чадна" гэж хэлжээ.

AstraZeneca-ийн шинэ төв байр болон Кембридж дэх томоохон R&D кампус барих төлөвлөгөөг 2013 онд танилцуулсан боловч түүний өртөг болон хугацаа нь 330 сая фунт стерлинг буюу 2016 он гэхэд дуусгахаар төлөвлөж байсан хугацаанаас хэтэрсэн байна.

Хорт хавдар, зүрхний өвчин, чихрийн шижин зэрэг өвчнийг эмчлэх томоохон багц бүхий AstraZeneca төв нь ген засварлах, эсийн эмчилгээ зэрэг төрөлжсөн эм, дараагийн үеийн эмчилгээний судалгааг дэмжинэ гэж мэдэгдэв.

AstraZeneca-ийн Хавдар судлалын судалгаа, хөгжил хариуцсан дэд ерөнхийлөгч, доктор Сюзан Галбрайт "Бид ойрын 3, 4 жилийн хугацаанд эмнэлэгт ирж байгаа хорт хавдрыг эмчлэх янз бүрийн чиглэлд үнэхээр үр дүнтэй шинэ эмүүдийг бий болгож чадах ахиц дэвшилтийг авчрах болно" гэв.

Эх сурвалж: Reuters

Халдварын 634 тохиолдол бүртгэгдэж, 11 иргэн нас барлаа
Халдварын 634 тохиолдол бүртгэгдэж, 11 иргэн нас барлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.