И-Монголиа аппликэйшний сэтгэл ханамжийн судалгааг 150 сая төгрөгөөр хийнэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

И-Монголиа аппликэйшний сэтгэл ханамжийн судалгааг 150 сая төгрөгөөр хийнэ

/2021.11.24/ Нийслэл болон хөдөө орон нутаг дахь И-Монголиа цахим системийн хэрэглээ болон сэтгэл ханамжийн судалгаа хийхийн тулд 150 сая төгрөгийн тендер зарлажээ.

Өнгөрсөн сарын 21-нд зарласан бөгөөд одоогоор тендерийн материал хүлээн авч байгаа юм.

Дээрх тендерийн талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад "Үндэсний хэмжээнд /нийслэлийн есөн дүүрэг, орон нутгийн 330 сум/ нийт гурван мянган хүнээс төрийн үйлчилгээ болон и-монголиа аппликэйшний үйлчилгээнд сэтгэл ханамжийн судалгаа хийнэ. Судалгаанд зарцуулах 150 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий тендерийг дөрөв дэх удаагаа зарлаж байгаа. Өмнө нь зарласан тендер тодорхой шалтгааны улмаас цуцлагдсан" гэв.

Хуурамч виз олгож байгаа хууль бус зуучлагчдаас болгоомжлохыг анхааруулж байна
Хуурамч виз олгож байгаа хууль бус зуучлагчдаас болгоомжлохыг анхааруулж байна
 
Засгийн газар, УИХ-ын гишүүдийн 50 орчим хувь нь хурдан удмын адуутай
Засгийн газар, УИХ-ын гишүүдийн 50 орчим хувь нь хурдан удмын адуутай
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.