Хуурамч виз олгож байгаа хууль бус зуучлагчдаас болгоомжлохыг анхааруулж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хуурамч виз олгож байгаа хууль бус зуучлагчдаас болгоомжлохыг анхааруулж байна

/2021.11.23/ БНСУ-аас манай улсад суух ЭСЯ-наас дараах анхааруулгыг гаргаад байна.

Сүүлийн үед эзэн холбогдогч нь тодорхойгүй, хууль бус виз зуучлагчид БНСУ-ын Засгийн газрын албан ёсны визний цахим хуудсыг хууль бусаар хуулбарласан хуурамч цахим хуудсаар дамжуулан хуурамч виз олгож байгаа бөгөөд уг этгээдүүд нь БНСУ-д зорчих хүсэлтэй Монгол иргэдэд виз гаргаж өгнө гэж хууран мэхэлж хувийн мэлээллийг нь авч, дээрх хуурамч цахим хуудсаар визний мэдээлэл болон цахим виз олгосон тодорхойлолтыг хуурамчаар үйлдэж өгч, мөнгө авч байна гэсэн мэдээлэл байна.

Иймд дээрх байдлаар залилан мэхэлж байгаа хууль бус "виз зуучлагч"-аас болж Монгол иргэд эд мөнгөний хохирол амсахгүй байхыг хүсэж байна. Түүнчлэн визтэй холбоотой Солонгосын хуулийг зөрчсөнөөс үүдэн цаашид Солонгос руу зорчих виз олголтод сөргөөр нөлөөлөх үйлдэл гаргахгүй байхыг хүсье.

Эх сурвалж: БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яам

Дунд сургуулийн сурагчид нэгнийгээ бүлэглэн зоджээ
Дунд сургуулийн сурагчид нэгнийгээ бүлэглэн зоджээ
 
ВИДЕО:  Албан тушаалтнууд тухайн салбарын ашигтай бизнес рүү хошуурч орсон
ВИДЕО: Албан тушаалтнууд тухайн салбарын ашигтай бизнес рүү хошуурч орсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.