Дунд сургуулийн сурагчид нэгнийгээ бүлэглэн зоджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дунд сургуулийн сурагчид нэгнийгээ бүлэглэн зоджээ

/2021.11.23/ Баянзүрх дүүрэгт байрлах 97-р сургуулийн сурагчид нэгнийгээ бүлэглэн зодож ноцтой гэмтэл учруулжээ.

Тодруулбал, Сурагчид олуулаа нийлж нэг хүүхдийг зодсон гэсэн мэдээллийг тухайн сургуулийн сурагчид хэлж байгаа юм.

Зодуулсан сурагчийн гавлын яс цуурсан, цус хуралттай гэсэн мэдээлэл байна. Шүүх эмнэлгээс хохирогчийн гэмтлийн зэргийг тогтоох аж.

Зодуулсан хүүхдийн ээж өчигдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст өргөдөл өгчээ. Үүний дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн байна. Өнөөдөр цагдаагийн газраас зодоон хийсэн зарим сурагчдаас мэдүүлэг авахаар авч явжээ.

ДЭМБ-аас эх, нярайн тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулав
ДЭМБ-аас эх, нярайн тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулав
 
Лаг хатаах, шатаах, боловсруулах үйлдвэрийг Сонгинохайрхан дүүргийн 20р  хороонд байгуулахаар төлөвлөжээ
Лаг хатаах, шатаах, боловсруулах үйлдвэрийг Сонгинохайрхан дүүргийн 20р хороонд байгуулахаар төлөвлөжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.