/2021.11.22/: Metaverse?
Facebook гэх нэр нь түүний үүсгэн байгуулсан компанийн бүх үйл ажиллагааг илэрхийлэх боломжгүй тул Марк Зукерберг компанийхаа нэрийг солихоо саяхан мэдэгдсэн. Тэгвэл Фэйсбүүкийн шинэ нэр нь “Meta” гэх бөгөөд уг шинэчлэлтээрээ тус компани бүхэлдээ “Metaverse” компани буюу виртуал ертөнц рүү чиглэсэн компани болно гэдгээ зарлалаа.
Нэг үгээр бид эдийн засаг, хууль эрх зүй, харилцаа холбоо, соёл, боловсрол гээд маш олон зүйлсийг багтаасан цоо шинэ дижитал, виртуал ертөнцөд амьдрахад нэг алхам ойртож байна гэсэн үг юм. Одоогийн байдлаар уг Metaverse ертөнцийг хамгийн бодитоор мэдрэх боломжтой технологи нь Virtual_Reality /VR/ технологи. Та бүхний мэдэж байгаачлан Facebook 2014 оноос VR болон AR технологийг програм хангамж, платформ, тоног төхөөрөмж талаас нь тууштай хөгжүүлсээр ирсэн нь Марк Зукерберг олон жилийн өмнөөс Facebook-ийг Metaverse компани болгохоор төлөвлөж байсныг харуулж байна.
Медиа ертөнцөд Metaverse буюу хийсвэр, виртуал ертөнц маш том нөлөө үзүүлэхээр байна. Жишээ нь VR төхөөрөмжөө зүүгээд гэрээсээ дуртай дуучныхаа тоглолтыг яг л дэргэд нь байгаа мэт дуу, дүрс, мэдрэмжийн өндөр чанартайгаар найз нөхөдтэйгээ үзэх боломжтой бөгөөд тоглолт дууссаны дараах үдэшлэгт ч төлбөрөө төлөөд оролцох боломжтой.
Тухайн хамтлаг дуучинтай холбоотой төрөл бүрийн виртуал бүтээгдэхүүнүүд зарагдаж байх бөгөөд жишээ нь доорх зурагт үзүүлсэн шиг түүний гарын үсэгтэй малгай, цамц, цомог зэргийг нь авснаар metaverse дэх өөрийн 3D хувилбарынхаа хувцасыг сольж, өөрийн виртуал гэртээ худалдаж авсан цомгоо байршуулах боломжтой.
Ийнхүү цоо шинэ зэрэгцэн орших виртуал ертөнцөд өөрийн орон зайг үүсгэхээр дэлхийн томоохон компаниуд хөл тавьж эхэллээ. Тухайлбал:
Nike Бэлэн хувцасны зах зээлийн акул Metaverse-д хөл тавилаа. 2021 оны аравдугаар сарын 27-нд Nike бренд виртуал барааны тэмдэгтүүддээ оюуны өмч, барааны тэмдэгтүүдийн патентаа авсан бөгөөд Nikeland хэмээх орчноо үүсгэн Roblox платформ дээр байршуулжээ.
Walt disney Түүнчлэн Mickey Mouse болон Elsa гүнжийн гэр буюу виртуал орон зай болон Microsoft Марк Цукербергийн адил Metaverse-д нэгдэхээр төлөвлөснөө зарлалаа.
Microsoft Teams ашигладаг хэрэглэгчиддээ Metaverse орчноо ирэх оны эхний хагаст багтаан танилцуулахаар ажиллаж байна.
Эх сурвалж: НШУИҮГ