/2021.11.22/ Төрийн өмчийн их дээд сургуулиуд дээр вакцинжуулалтын түр цэг ажиллуулахаар болсон. Энэ хүрээнд өнөөдөр ШУТИС, ХААИС, АШУҮИС-д дархлаажуулалтын цэг нээлээ.
Оюутнуудын дархлаажуулалтад хамрагдах идэвх хамгийн сул байгаатай холбогдуулж ийнхүү түр цэг болгож байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногоос МУИС, Монголын Залуучуудын Холбоо-нд түр цэг байгуулсан юм. Эрүүл мэндийн сайд М.Энхболд өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс МУИС-ийн номын сан дахь вакцинжуулалтын цэгийн үйл ажиллагаатай танилцах үеэр оюутнуудын вакцины тунд хамрагдах идэвх эрс нэмэгдэж байгааг хэлж байв.
Оюутнуудын ихэнхи буюу 90 орчим хувь нь гурав дахь тунг хийлгэж байна.
Түүнчлэн томоохон зах, худалдааны төвүүдэд 24 түр цэг ажиллаж байгаа билээ.