Т.Доржханд: 30 жил үр өгөөжгүй цемент зуурлаа, үүнийг өөрчлөх хэрэгтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Доржханд: 30 жил үр өгөөжгүй цемент зуурлаа, үүнийг өөрчлөх хэрэгтэй

/2021.11.22/ Төсвийн мөнгөөр хөшөө дурсгал барьдаг асуудлыг зогсоох, сонгуулийн тогтолцоог өөрчлөх, парламентыг бэхжүүлэх асуудлаар УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл хийлээ.

Т.Доржханд:

УИХ-ын гишүүд тойрогтоо ахин сонгогдохын тулд төсвөөс аль болох өөрийн тойрог руугаа мөнгө хуваарилдаг. 30 жил бид ингэж өгөөжгүй цемент зуурч явлаа. Үр дүнд нь төсвийн алдагдал нэмэгдэж, үүнийгээ санхүүжүүлэхийн тулд өр тавьдаг. Бид нэг хүнд ногдох өрийн хэмжээгээрээ дэлхийд нэгдүгээрт бичигдэж байна. Үүнийг хэн нэгэн зогсоох хэрэгтэй. Энэ байдлаараа цаашаа явах юм бол хөгжилд бус тойргийг л санхүүжүүлж улстөрчдийг ахин сонгогдох хэлбэр болно.

Сонгуулийн тогтолцоог өөрчлөх хэрэгтэй. 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө захиалгаар ҮХЦ-д нөлөөлж шийдвэр гаргуулсан. Өөрөөр хэлбэл, зөвхөн мажоритар буюу тойргийн тогтолцоотой байна гэх шийдийг гаргасан байна. Үүнийг УИХ хүлээн авч тогтоол гаргасан байна. Үүнийг өөрчлөх хэрэгтэй.

76 гишүүний тал нь улс орныхоо хэмжээний төслийг: хил гааль боомт, төмөр зам, цахилгаан станц, хүндрээд байгаа эмнэлэг боловсролын салбарыг санхүүжүүлдэг байя. Нийт сонгогдож байгаа гишүүдийн тал хувь нь пропорциональ элементээр, үлдсэн хувь нь тойргоо төлөөлдөг байх талаарх агуулгаар мэдээлэл гаргаж байгаа юм.

Цаашдаа Монгол Улс УИХ-ын гишүүүн сонгохдоо жижиг 76 тойрог бус нэг том тойрог байж нэг гишүүн улсынхаа 3.4 сая иргэдийг төлөөлдөг байж улс маань хөгжиж, Зонхов мэтийн төслийг санхүүжүүлэхгүй.

Миний гаргасан санааг АН болон цөөнх, дэвшилтэт үзэлтэй гишүүдэд тайлбарлаж ухуулах байдлаар энэхүү өөрчлөлтийг хийнэ.

УИХ-ыг чадавхжуулах хэрэгтэй. Тэгж гэмээ нь ЗГ-т шаардлага үүрэг чиглэл өгч хариуцлага тооцдог байх ёстой. ЗГ-ын тэргүүн өөрөө кабинетаа бүрдүүлэх заалттай. ЗГ-ын бүрэлдэхүүнд УИХ-ын дөрвөн гишүүн байна гэх хоёр заалт хоорондоо зөрчилдөж байна.

1992 онд батлагдсан үндсэн хууль болон нэмэлт өөрчлөлт нь өөрөө үндсэн хуулиа муутгаж эрхзүйн чадамжийг нь сулруулж байна. Үр дүнд нь ЗГ муу ажиллахад хариуцлага тооцох механизм байхгүй.

Хуульч Д.Үүрцайх:

УИХ 2019 онд МУ-ын УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталсан. Ингэж батлахдаа олон мандаттай том тойргоос 76 гишүүнийг сонгох тогтолцоог хуульчилсан. Энэ нь дэлхийн улсуудад хэрэглэгддэг сонгуулийн тогтолцоо дундаас ХАМГИЙН МУУ тогтолцоо. Энэ нь сонгогчдын саналыг хамгийн их гээгдүүлдэг, төлөөллийн зарчмыг хамгийн их алдагдуулдаг, цөөн улс төрийн хүчин бүрдэхэд нөлөөлдөг.

Энэ муу тогтолцоог улам муутгаж, тойргуудад ногдох мандатын тоо харилцан адилгүй байхаар хуульчилсан нь сонгуулийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 хэсэг нь сонгуулийн суурь зарчим үзэл санаа агуулгатай зөрчилдөж байгаа юм.

ҮХЦ өмнө нь сонгох сонгогдох эрхийн суурь зарчимтай холбоотойгоор маш олон буруу шийдвэрийг гаргаж байсан. Тэгш эрхгүйгээр сонгож болно буюу Монгол Улс ардчилсан улс биш байж болно гэх харамсалтай шийдвэрийг 1990-ээд онд гаргаж байсан. Дараа нь иргэн ямар нэг төлөөлөлгүйгээр саналаа өгөх зарчмыг "заавал хүний нэр дугуйлна" гэх буруу шийдвэрийг гаргасан. Энэ нь өнөөдрийн төрийн хямралт байдлыг бүрэлдэхэд нөлөөлөх гол шийдвэр байсан.

ҮЦХ-ийн бүрэлдэхүүн нэлээд өөрчлөгдлөө. Энэ хүмүүс маань асуудлыг дэвшилттэйгээр авч үзэх болов уу гэх итгэлээр энэхүү мэдээллийг гаргаж байгаа юм.

У.Хүрэлсүх: Хөвсгөл нуурт живсэн машин, техникүүдийг 2024 он гэхэд татаж гаргана
У.Хүрэлсүх: Хөвсгөл нуурт живсэн машин, техникүүдийг 2024 он гэхэд татаж гаргана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.