Газрын тухай багц хуулийн төслийг ирэх сард УИХ-д өргөн барина
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Газрын тухай багц хуулийн төслийг ирэх сард УИХ-д өргөн барина

May be an image of 7 people, people standing, people sitting and indoor

/2021.11.22/: Барилга хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдаан боллоо.

Хуралдаанд яамны харьяа газар хэлтсийн удирдлагууд оролцож, өнгөрсөн 14 хоногийн хугацааны ажлын гүйцэтгэлээ тайлагналаа.

Тайлант хугацаанд барилгын салбар ипотекийн санхүүжилтийн хэлэлцүүлгийг хийж, бүх талын төлөөллүүдийг оролцуулж ажлын хэсэг байгуулан, ипотекийн зээлийн урьдчилгааг 20 хувь болгох зөвшилцлийг эхлүүлсэн, барилгын зураг зохиогч байгууллагуудтай уулзаж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж ажиллахаар тогтсон, Газрын багц тухай хуулийг өргөн барихад бэлдэж, саналуудыг хүлээн авсан, Шинээр мөрдөгдөж байгаа барилгын норм, дүрэм, стандартуудыг танилцуулж түгэээх зэрэг ажлуудыг гүйцэтгэжээ.

May be an image of 9 people, people standing and indoor

Харин ирэх 14 хоногийн хугацаанд БХБЯ, бусад яамны албаны төлөөллүүдтэй уулзаж, саналыг нь авч улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудын зураг төслийг хянаж жигдрүүлэх, ашиглалтан дээрээ алдаж, эвдэрсэн сумдын дэд бүтцийн ажлуудад анхаарч, барилгын материалын ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлж, газрын тухай багц хулийн төслийг 12-р сарын 10 гэхэд УИХ-д өргөн барихад бэлдэж дуусгах зэрэг чиглэлийг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар холбогдох дарга нарт үүрэг болголоо.

Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, өмчлөх эрх
Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, өмчлөх эрх
 
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр “Google” компанитай хамтран ажиллана
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр “Google” компанитай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.