Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, өмчлөх эрх
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, өмчлөх эрх

May be an image of text

/2021.11.22/: Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах эрхийг тайлбарлахаас өмнө өмчлөх эрхийн талаар авч үзэх нь логик дарааллын хувьд оновчтой юм.

Өмч хөрөнгөтэй байх эрх бол хүний үндсэн эрхүүдийн дотроос амьд явах эрхийн дараа бичигдэх нэн чухал эрх бөгөөд хүний ууж идэх, өмсөх, амьсгалахтай адил төрөлх хэрэгцээ байдаг тул жам ёсны эрх мөн.

Тодруулбал, өмчлөх эрх бол хүн төрөхөд л хамт бий болдог эрх бөгөөд ердийн хуулиар хамгаалсан хамгаалаагүйгээс үл хамааран шууд хэрэгжих үндсэн эрх юм. Хувь хүн хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн, зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүй эдийн баялаг болох эд юмс, эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлсийг шударгаар олж авах, эзэмших, ашиглах, захиран зарцуулах (худалдах, бэлэглэх, шилжүүлэх, өв залгамжлуулах)- ыг өмчлөх эрх гэнэ.

Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй гэж Үндсэн хуульд заасан.

Хүн бүр өмчлөх адилхан эрхтэй боловч өмчтэй болох нөхцөл, өмчийг бий болгох чадвар нь адил тэгш заяадаггүй болохоор янз бүрийн хэмжээний өмч хөрөнгөтэй байдаг. Эд хөрөнгийг өмчлөх, эзэмших, ашиглах захиран зарцуулах ерөнхий журмыг иргэний болон салбарын хууль тогтоомжоор зохицуулдаг. Харин үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хариуцагч үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газрын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар тусгайлан зохицуулдаг.

Үл хөдлөх хөрөнгийн луйвраас болгоомжил

Монгол Улсын Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийн ялгааг гаргахдаа газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарч, үүнээс бусад эд хөрөнгийг хөдлөх эд хөрөнгөд хамаарахаар оруулсан нь иргэний эрх зүй, тэр дундаа эд юмсын эрх зүйн орчин үеийн онолын чиг хандлага дээр суурилсан шинжтэй болжээ.

Тодруулбал, зүй ёсны, шударга арга замаар эд хөрөнгийг олж авсан, эзэмшсэн тохиолдолд тэр нь тухайн этгээдийн өмчлөлд орж болох тул Монгол Улсын Үндсэн хуульд өмчлөх эрхийн заалтыг баталгаажуулахдаа өмчлөх эрхийн өмнө"...шударгаар олж авах, эзэмших..." гэж оруулсан нь түүний урьдач нөхцөлийг тодорхойлсон шинжтэй болсноороо давуутай юм.

Үндсэн хуулийн энэ заалтад "...өмчлөх..." эрхтэй гэсэн нь өмчөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг бүхэлд нь агуулсан ойлголт боловч эд хөрөнгөө захиран зарцуулснаар түүний хувьд тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх дуусгавар болж, харин шинэ өмчлөгчид уг эд хөрөнгийг өмчлөх эрх үүсэх үр дагавар бий болдог.

Эх сурвалж: ХЭҮК

Ч.Номин: “Богд зонхова” цогцолборын төсөлд хөрөнгө ЗАРЦУУЛАХГҮЙ
Ч.Номин: “Богд зонхова” цогцолборын төсөлд хөрөнгө ЗАРЦУУЛАХГҮЙ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.