Хүүхэд хамгааллын санхүүгийн шинэчлэлийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцүүллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхэд хамгааллын санхүүгийн шинэчлэлийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцүүллээ

May be an image of 4 people, people standing and indoor

/2021.11.22/: Хүүхдийн эрх, хамгааллын тухай хууль тогтоомжийн үнэлгээ, хамгааллын үйлчилгээ, санхүүжилтийн шинэчлэлийн хэлэлцүүлэг зохион байгууллаа.

2022 Төсвийн тухай хуулийг дагалдан Хүүхэд хамгааллын хуульд нэмэлт орсны дагуу хүүхэд хамгааллын санхүүгийн шинэчлэлийн хүрээнд дараах журмуудын нэмэлт өөрчлөлтийг хэлэлцүүллээ.

  • Хүүхэд хамгааллын үйлчилгээний зураглал, хамгааллын үйлчилгээ
  • Хүүхэд хамгааллын үйлчилгээний норматив зардлыг санхүүжүүлэх аргачлал
  • Нийгмийн ажлын нийтлэг стандартын төсөл, нийгмийн ажилтанд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох
  • Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээ
  • Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг магадлан итгэмжлэх
  • Хамтарсан багийн ажиллах, үйл ажиллагааг санхүүжүүлэх

Мөн Хүүхэд хамгааллын тухай болон Хүүхдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн үнэлгээний тайлан, зөвлөмж, үйлчилгээний зураглал, норматив зардлыг санхүүжүүлэх аргачлал, Нийгмийн ажлын нийтлэг стандартын төслийг танилцуулав.

Хэлэлцүүлэгт гэр бүл, хүүхэд, залуучуудын салбарын төрийн болон төрийн бус байгууллага, халамж асрамжийн төвүүдийн төлөөлөл, нийгмийн ажилтнууд оролцон санал зөвлөмж өглөө.

Эх сурвалж: ХНХЯ

Австри Улс хилээ хаалаа
Австри Улс хилээ хаалаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.