/2021.11.22/ Австри улс ковидын нөхцөл байдлын улмаас 2022 оны хоёрдугаар сарын 1-нийг хүртэл хилээ хааж байгаа гэдгийг Австрийн канцлер Александр Шалленберг мэдээллээ.
"Бид тав дахь удаагийн давалгааг огт хүсэхгүй байна" гэж хэмээн тэрээр хэлжээ. Тус улсын хувьд халдварын тоо нэмэгдэх хандлагатай байгаа ч эсрэгээрээ дархлаажуулалтад хамрагдах хүний тоо нь бага байгаа юм.
Хамгийн сүүлд гэхэд 15809 хүн нэг өдрийн дотор халдвартай нь батлагдаж, рекорд тогтоогоод байна. Хөрш зэргэлдээ Германд мөн нөхцөл байдал хэцүү байна. Тиймээс автобус, галт тэрэг, ажлын байранд вакцины гэрчилгээг шаардаж эхэлжээ.
Эх сурвалж: BBC