/2021.11.22/: Увс аймгийн Давст сумын Зүүнхөвөө багийн “Баруун мод” гэдэг газар иргэн Н /31 настай, эрэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/ 11.20-ны өдрийн 17:00 цагийн үед гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11.21-ний өдрийн 11:15 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Давст сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд иргэн Н-г 11.21-ний өдрийн 09:10 цагаас эхлэн тус сумын “Баруун гол” гэдэг газраас “Чулуутын булаг” гэдэг газар хүртэл 8 км, “Баруун мод” гэдэг газраас “Зэл” гэдэг газар хүртэл 40 км-т явганаар болон автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 22:00 цагт сумын төвөөс баруун хойд зүгт 6 км-т “Чулуутын булаг” гэдэг газраас осголтын байдалтай байхад нь олж эмнэлгийн анхны тусламж үзүүлэн ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.