/2021.11.19/ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс МУИС-ийн номын сан дахь вакцинжуулалтын цэгийн үйл ажиллагаатай танилцаж байна.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд, "Наймдугаар сарын 16-наас эхлэн иргэдийг гуравдугаар тунд хамруулж эхэлсэн. Сүүлийн хоёр сар судалгаа хийхэд 18-40 насныхны гурав дахь тунд хамрагдах идэвх сул байна. Ялангуяа оюутнуудын дархлаажуулалтад хамрагдах идэвх сул байгаа тул БШУЯ-тай хамтран төрийн өмчийн 6 их дээд сургууль дээр явуулын цэг байгуулсан. Өчигдрөөс эхлэн оюутнуудын идэвх эрс нэмэгдлээ. Ихэнхи буюу 90 орчим хувь нь гурав дахь тунг хийлгэж байна" гэв.
Мөн тэбээр "Дөрөв дэх тунг дэлхийн ганц, хоёрхон улсад хийж байгаа. Арав гаруй улс бүүстэр буюу гурав дахь тунд иргэдээ хамруулж байна. Дээрх улсуудад халдварын тархалт эрс буурч, эмнэлгийн тусламж үйлчилгээ сайжирч байна" гэв.