Л.Оюун-Эрдэнэ: Дөрөв дэх тунгийн судалгааг хийж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнэ: Дөрөв дэх тунгийн судалгааг хийж байна

/2021.11.19/ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МУИС-ийн номын санд үйл ажиллагаа явуулж буй вакцинжуулалтын цэгийн үйл ажиллагаатай танилцаж байна. Энэ үеэр тэрбээр дараах мэдээллийг өглөө.

"Манай улс цаг алдалгүй иргэдээ вакцинжуулсан учир хатуу хөл хорихгүйгээр өнөөдрийг хүрлээ. Халдварын тохиолдол 7 хоногт 20 хувиар буурч байна. Эмнэлгийн ачаалал багасч байна.

Гэхдээ эхний хоёр тунгийн нөлөө буурч байгаа учир гуравдугаар тунг хийлгэх зайлшгүй шаардлага тулгараад байна. Ингэснээр эдийн засгаа сэргээж үе шаттайгаар ААН-үүдийн үйл ажиллагааг нээнэ. Эдийн засаг, нийгмийн харилцааны туйлын чухал асуудал яригдаж байгаа учраас вакцины гуравдугаар тундаа хамрагдаж энгийн амьдралдаа алхам алхамаар шилжицгээе" гэв.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Бага насны хүүхдүүдий хэзээнээс вакцинжуулах вэ?

-АНУ болон бусад улс орнууд бага насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын суурин төлөөлөгч болон АНУ-ын элчин сайдтай уулзсан. Манай талаас бага насны хүүхдүүдийг вакцинжуулах санал тавьсан. Гэхдээ ДЭМБ-ын заавар, зөвлөмжийг үндэслэж тус ажлыг хийнэ гэсэн байр суурьтай байна.

Гуравдугаар тунд хүн амын 50 хувийг хамруулж байж ковид-19 халдварын давлагаа дахин дэгдэхгүй. Тиймээс бүүстэр тун чухал.

-Зарим иргэд дархлаажуулалтын дөрөв дэх тунд хамрагдах хүсэлтээ ЭМЯ-д хүргүүлсэн байна. Иргэд өөрийн хүсэлтээр дөрөв дэх тунг хийлгэж болох уу?

-Дөрөв дэх тунгийн судалгааг хийж байгаа. Цар тахал арилахгүй гэдгийг ДЭМБ-аас мэдэгдсэн. Вакцин маш чухал байна. Нэгэнтээ манай улс вакцинжуулалтын хувиар дээгүүрт явж байгаа учир бусад улс орнуудаас түрүүлж эдийн засгаа сэргээх боломжтой. Халдварын тохиолдол буурах тусам аялал жуулчлалын салбар нээгдэж, инфляци буурна.

Бодис, давсны нөөц хангалттай байна
Бодис, давсны нөөц хангалттай байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.