Д.Сумъяабазар: Мэргэжлийн хяналтын балиар баахан стандартуудыг болиулах хэрэгтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сумъяабазар: Мэргэжлийн хяналтын балиар баахан стандартуудыг болиулах хэрэгтэй

/2021.11.19/ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхантай уулзаж хувийн хэвшлийн ААН-үүдэд хийдэг хатуу шалгалт, шаардлагыг болиулах хэрэгтэй гэв.

Тэрбээр, "Улаанбаатар хотод үйлчилгээ явуулж буй ААН-үүд өөрсдийн чаддаг зүйлээ хийгээд соёлын үйлдвэрлэлээ дагаад хөгжүүлэх ёстой. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын балиар баахан стандартуудыг болиулах хэрэгтэй. Болохгүй, бүтэхгүй гэсэн болгоны ард шантаажилна. Хувийн хэвшлийнхэн төртэй хамтраад ажил хийе гэхээр урам зоригийг нь мохоодог. Энэ нь хяналт нэртэйгээр тухайн хүний хөдөлмөр эрхлэх хүслийг мохоож байгаа хэрэг.

Дэлхийн бүх орнууд гудамжны хоол үйлдвэрлэлийн соёлтой. Хийж байгаа бүх зүйлийг нь хориод байхаар хүн яаж ажил хийх юм бэ. Ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс бүх төрлийн ААН-ийн үйл ажиллагааг чөлөөтэй явуулна" гэв.

Амиа хорлохыг завдсан иргэнийг цонхоор нь орж аварчээ
Амиа хорлохыг завдсан иргэнийг цонхоор нь орж аварчээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.