ШУУРХАЙ: Ирэх сарын 5-наас хил нээж магадгүй гэж Б.Анхбаяр хэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: Ирэх сарын 5-наас хил нээж магадгүй гэж Б.Анхбаяр хэллээ

-Mpress.mn сайтын сурвалжлагч Замын-Үүд дээр ажиллаж, газар дээрээс нь мэдээллийг хүргэж байна-

/2021.11.19/ Хүний эрхийн Үндэсний комиссын ажлын хэсэг Замын-Үүд боомтын өнөөгийн нөхцөл байдалтай танилцаж байна.

Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр, "Арванхоёрдугаар сарын 5-наас хил нээж магадгүй. Энэ сарын 15-нд БНХАУ-ын талтай цахимаар уулзалт хийхэд "бараа татаж авах бэлтгэл ажлыг хийхэд 20 хоногийн хугацаа шаардлагатай" гэсэн. Тус улсад Өвлийн олимп зохион байгуулагдах учир таван сарын хугацаанд хилээр тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй гэсэн шийдвэр гаргасан. Хятадуудын зүгээс хоёр улсын хилийн зурвас дээрээс бараа солилцох санал гаргасан. Үдээс өмнө Хятадууд манай бараа, бүтээгдэхүүнийг зурвас дээр аваачиж тавьж, үдээс хойш манайх очиж авдаг байх талаар ярилцаж байна. Тиймээс манайх чингэлэгээр л бараа, бүтээгдэхүүнээ татах боломжтой.

Энэ нь урд хөршийн талд ашигтай гэж харж болохгүй. Учир нь манайд өргөн хэрэглээний бараа, эд материал хэрэгтэй байна. Зарим нь үнэд орчихсон. Өөрсдөө үйлдвэрлэх гэхээр түүхий эд байхгүй байна шүү дээ" гэлээ.

Улаанбаатар хот хилийн цэсийн маргаанаа цэгцэлнэ
Улаанбаатар хот хилийн цэсийн маргаанаа цэгцэлнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.