/2021.11.19/ Улаанбаатар хотод өнөөдөр явуулын 35, суурин 47, түр 24 цэгт 5,858 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.
Томоохон зах, худалдааны төвүүдэд 24 түр цэг ажиллаж байна. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Мөн дээрх цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана.
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
Эх сурвалж: Нийслэлийн мэдээ