/2021.11.18/ УИХ-ын чуулганаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж үг хэлж байгаа юм.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, "Өчигдөр нээлттэй сонсголыг харж байхад иргэд шүүхийн танхимд хүртэл ариун цэврийн өрөө орж чадахгүй, эрх нь зөрчигдөж байгаа талаар нэг эмэгтэй ярьж байсан. Ийм чухал асуудал хөндчихөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар загнахад хэлсэн үгээ ч хамгаалж чадаагүй чимээгүй болсон. Бараг буруу, жижиг зүйл ярьчихсан юм шиг. Үүний оронд "энэ асуудлаас эхлээд шударга ёс, шүүхийн шинэчлэл хийгдэх ёстой" гээд зогсож байх хэрэгтэй байсан. Хэлсэн үг, үйлдэлдээ эзэн болж ярьсан зүйлийнхээ ард гардаг байх их чухал.
Энэ бол маш чухал асуудал. Монгол Улсын нийслэлдээ иргэний танхим, шүүх хуралд оролцож байгаа хүн бие засах эрх, ариун цэврийн өрөө орох боломж нь байхгүй байгаа нь ичгүүртэй хэрэг" гэв.