Зайнаас тандах технологи ашиглан ой, хээрийн түймэр унтраах дадлагыг анх удаа хийлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зайнаас тандах технологи ашиглан ой, хээрийн түймэр унтраах дадлагыг анх удаа хийлээ

/2021.11.18/ Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсээс “Ой, хээрийн түймрийг орон зайн мэдээллийн технологи ашиглан эрт илрүүлэх боломж” сэдэвт дадлага сургуулийг зохион байгууллаа.

Зайнаас тандах технологи ашиглан анх удаагаа зохион байгуулагдсан тус дадлага сургуулийг ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид болон Мандал сумын Засаг даргын Тамгын газартай хамтран явуулсан юм.

Дадлага сургуулиар 1,2 га талбайд түймрийн унтраах үеийн алба хаагчдын энерги зарцуулалт, өвсний чийгшил, салхины хурд, цаг хугацааны хэмжилтийг хийж, хүч хэрэгслийг урьдчилан тооцоолох онолыг практикт туршсанаараа ач холбогдолтой байжээ.

Эх сурвалж: ОБЕГ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймагт ажиллана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.