Харуулын даргаа хөнөөсөн цэргүүдэд өнөөдөр ял онооно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Харуулын даргаа хөнөөсөн цэргүүдэд өнөөдөр ял онооно

/2021.11.16/ Говь-Алтай аймгийн Алтай сум дахь хилийн 0214 дүгээр ангийн … дугаар заставт үүрэг гүйцэтгэж байсан байлдагч О.Хатантэнгис, Т.Мөнгөншагай нарт холбогдох хэргийг тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хэлэлцжээ.

Тэдэнд Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн

  • 10.1-2.4 дэх хэсгийн “Өөр гэмт хэргийг хялбарчлах, нуун далдлах зорилгоор хүний амь бүрэлгэсэн”,
  • 17.2-3.2-т заасан “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж эд хөрөнгө дээрэмдсэн”,
  • 28.5-1-ийн “Цэргийн алба хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан”,
  • 28.7-2-ын “Цэргийн алба хаагч өөрт нь итгэмжлэн хариуцуулсан байлдааны зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыг үрэгдүүлсэн”,
  • 28.15-1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын хил хамгаалах манааны бүрэлдэхүүнд орсон цэргийн алба хаагч хил хамгаалах хууль, түүний дагуу гарсан дүрэм, журмыг зөрчсөн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм.

Шүүх хурал өчигдөр бүтэн өдөр үргэлжилж О.Хатантэнгис, Т.Мөнгөншагай нарыг гэм буруутайд тооцсон байна. Шүүх бүрэлдэхүүн өнөөдөр үргэлжлүүлэн хуралдаж тэдэнд ял оноох юм.

Хэргийг сануулахад, хугацаат цэргийн алба хаагчид болох О.Хатантэнгис, Т.Мөнгөншагай нар энэ оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр харуулын даргаа буудаж хөнөөн, буу, байлдааны сумтай оргосон хэрэг гарсан билээ.

Монгол-Кубын найрамдлын нэрэмжит гольфын тэмцээн зохион байгууллаа
Монгол-Кубын найрамдлын нэрэмжит гольфын тэмцээн зохион байгууллаа
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.