/2021.11.16/ Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Францын төрийн далбаан дээр өмнөх тод хөх өнгийг бараан хар хөх өнгөтэй болсон талаар мэдээллээ.
Дээрх үйл явдал өнгөрсөн жил ерөнхийлөгчийн ордонд ямар нэг сүр дуулиангүй болж шинэ өнгөт тугаа мандуулжээ. Ноён Макрон Францын хувьсгалын бэлгэ тэмдэг болсон хар хөх өнгийн далбааг эргүүлэн авчрахыг хүссэн гэж Европ1 мэдээлжээ.
Гэсэн ч бараан цайвар өнгийн тугийг олон арван жил ашиглаж ирсэн юм. Францын тэнгисийн цэргийн хүчин болон тус улсын олон албан ёсны барилга байгууламжууд ихэвчлэн хар хөх өнгийг ашигладаг. Харин 1976 онд Ерөнхийлөгч Жискард д'Эстэнгийн үед Францын муж Европын далбаан дээрх хөх өнгөтэй тааруулахын тулд гурван өнгөт дээр илүү тод хөх өнгийг нэвтрүүлжээ.
Энэ шийдвэр нь зарим талаараа гоо зүйн шинжтэй байсан. Учир нь Франц, Европын төрийн далбаа маш олон газарт бие биенийхээ дэргэд намирсан байв хэмээн Европ1 мэдээлжээ.
Элизийн ордон төрийн далбааны өнгийг өөрчилсөн талаараа олон нийтэд зарлаагүй бөгөөд бусад байгууллагуудад ч мөн адил олон нийтэд зарлах тушаал өгөөгүй байна.
Хөх өнгийг хар хөх өнгөтэй болгох талаар санал зөрөлдөөн гарсан бөгөөд зарим нь шинэ сүүдэр нь муухай, Европын холбооны далбаатай зөрчилдөнө гэж маргаж, зарим нь 1976 оноос өмнөх хувилбарыг дурсаж байжээ.
Гэсэн хэдий ч өнгөний өөрчлөлтийг Европын холбооны эсрэг дохио гэж тайлбарлаж болохгүй гэж холбогдох хүмүүс мэдээлж байна гэж Европ1 мэдээлэв.
Франц улс ирэх нэгдүгээр сард Европын холбооны ээлжит дарга болох юм. Ноён Макрон мөн ирэх оны дөрөвдүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно.
Эх сурвалж: BBC