/2021.11.16/: Гадаа хүйтэрч галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн агаар их хэмжээгээр бохирдож эхэллээ.
Нийслэлийн хамгийн том газар нутагтай дүүрэг болох Сонгинохайрхан дүүргийн агаарын бохирдол хамгийн их байгаа бөгөөд өнгөрсөн 24 цагт хамгийн их бохирдсон үедээ PM10 тоосонцорын хэмжээ 762 болсон байна.
Чингэлтэй дүүргийн Хайлааст орчимд АЧИ хамгийн их үедээ 472 зааж байжээ.
АЧИ 401-500 байгаа үед иргэд дараах зөвлөгөөг дагах шаардлагатай байдаг.
-Хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх гэртээ байх хэрэгтэй. Цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй. Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүх шаардлагатай.
Эх сурвалж: agaar.mn