“Норов-7, Мана-4 тангийн савлагааг өөрчлөх хүсэлт өгсөн“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Норов-7, Мана-4 тангийн савлагааг өөрчлөх хүсэлт өгсөн“

/2021.11.16/ Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас эмийн сангуудад хийсэн шалгалтын үр дүнгийн талаар мэдээллээ.

Хяналт, шалтгалтын явцад гарал үүсэл тодорхойгүй, хаяг шошгын зөрчилтэй Норов-7, Мана-4 танг борлуулж байсан зөрчил илэрчээ.

Тиймээс "Ариун Монгол" ХХК-ийн 0,5 болон 1 кг-аар савлагддаг Норов-7, Мана-4 танг улсын бүртгэлээс хасуулах хүсэлтийг Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт хүргүүлжээ.

"Учир нь эм борлуулдаг ААН-үүд Норов 7, Мана 4 танг эмийн үйлдвэрээс том савлагаатайгаар авч жижиглэнгээр савлан борлуулдаг. Энэ нь гарал үүсэл тодорхойгүй, хаяг шошгын зөрчилтэй эм борлуулах шалтгаан болж байна. Тиймээс тус эмүүдийн 500 гр болон 1 кг-ийн савлагааг нь эмийн бүртгэлээс хасуулж, жижиг савлагаатай болгох хүсэлт өгсөн" гэв.

753 тохиолдол батлагдаж 11 хүн нас барлаа
753 тохиолдол батлагдаж 11 хүн нас барлаа
 
Эпштэйний файлууд: Ц.Элбэгдоржтой холбоотой имэйлүүд олдлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.