“Бизнесийн салбарт хүний эрхийг хангах нь“ сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Бизнесийн салбарт хүний эрхийг хангах нь“ сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулжээ

/2021.11.15/

Гадаад харилцааны яам НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Европын Холбооны дэмжлэгтэй хэрэгжүүлж буй “Бизнес ба хүний эрх” төсөлтэй хамтран “Бизнесийн салбарт хүний эрхийг хангах нь” сэдэвт зүүн болон говийн бүсийн хэлэлцүүлгийг 2021 оны 11 дүгээр сарын 11-12-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд хотод зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий аймгийн хувийн хэвшил, төрийн болон төрийн бус байгууллагын 180 гаруйтөлөөлөгч танхимаар болон цахимаар оролцож, бүс нутагт тулгамдаж буй бизнесийн салбар дахь хүний эрхийн асуудлыг хэлэлцлээ.


Оролцогчид бизнесийн үйл ажиллагаа, тэр дундаа уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр хүний эрхэд учирч буй сөрөг нөлөөлөл, түүнчлэн нийгмийн халамж, татварын бодлого зэргээс улбаалж бизнесийн салбарт тулгарч буй бэрхшээл, хүний нөөцийн дутагдал зэрэг асуудлыг тухайлан хөндөж, уул уурхайн салбарын үйл ажиллагааг зохицуулахтай холбоотой орон нутгийн эрх хэмжээ, чиг үүргийг тодорхой болгох, төсөв, хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэх, шийдвэр гаргах үйл явцад нутгийн иргэдийн санал, байр суурийг харгалзан үзэх, бизнесийн байгууллагын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхийн чухлыг онцолж байв.


Зүүн болон говийн бүсийн хэлэлцүүлгээр хөндөгдсөн асуудал, санал зөвлөмжийг бизнес ба хүний эрхийн асуудлаарх суурь судалгаанд тусгаж, бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хангах чиглэлээр үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад ашиглах юм.

Хэлэлцүүлэгт үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгээс Гадаад харилцааны яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, МУИС-ийн Бизнесийн сургууль, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл мөн оролцож, тус аймагт ажиллалаа.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байна
Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.