Хамтын ажиллагааны асуудлуудыг шуурхай шийдвэрлэхээр тохиролцоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хамтын ажиллагааны асуудлуудыг шуурхай шийдвэрлэхээр тохиролцоо

/2021.11.15/: Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин энэ оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргуловтай Москва хотноо уулзав.

Энэхүү уулзалт нь Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг Москва хотноо тэмдэглэх хүрээнд болсон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийх албан ёсны айлчлалын бэлтгэлийг хангахад чухал ач холбогдолтой болов.

Уулзалтын үеэр талууд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг энэ оны туршид хамтран тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан олон арга хэмжээ амжилттай хэрэгжиж байгааг тэмдэглэж, харилцааны өргөн хүрээний асуудлаар санал солилцож, зарим салбарын хамтын ажиллагааны асуудлуудыг шуурхай шийдвэрлэхээр тохиролцов.

Эх сурвалж: ГХЯ

Иранд дараалан 2 удаа хүчтэй газар хөдөлжээ
Иранд дараалан 2 удаа хүчтэй газар хөдөлжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.