Иранд дараалан 2 удаа хүчтэй газар хөдөлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иранд дараалан 2 удаа хүчтэй газар хөдөлжээ

Emergency teams assessing the effects of a 6.3M earthquake that hit Iran and the aftershocks it caused.

/2021.11.15/: Ням гарагт Ираны зарим хэсэгт 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас нэг хүн нас барсан гэх мэдээлэл байна.

Бандар-Аббас боомт хотын хойд хэсгүүдэд цахилгаан чийдэнгийн шон нурсны улмаас цахилгаан тасарсан гэж Ираны цахилгаан түгээх ажлыг хариуцдаг Танавир компанийн гүйцэтгэх захирал Масуд Садеги төрийн телевизэд мэдэгдэв.

АНУ-ын Геологийн албаны (USGS) мэдээлснээр тус бүс нутагт өмнөхөн 6.0 магнитудын хүчтэй, 5.6 километрийн гүнтэй газар хөдлөлт болсон байна.

Ираны газар хөдлөлт судлалын төвийн дарга Байром Нежад Лафт болон Даргахан хотын хооронд хоёр газар хөдлөлт болсныг баталжээ.

АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр, газар хөдлөлтийн аль алинд нь цунамигийн сэрэмжлүүлэг одоогоор байхгүй байна.

Иранд болсон газар хөдлөлтийн дараа аврах багуудыг илгээж, хохирлын үнэлгээг хийж байна гэж Ираны эрэн хайх, аврах албаны дарга Мехди Валипур төрийн телевизээр мэдээлэв.

Газар хөдлөлтийн голомт нь Персийн булан дахь Ормузын хоолой дахь Ираны арал болох Кешм арал байсан гэж Нежад нэмж хэлэв.

Эх сурвалж: cnn.com

Ломбардад хулгай орж их хэмжээний үнэт зүйл алдагджээ
Ломбардад хулгай орж их хэмжээний үнэт зүйл алдагджээ
 
СОНГУУЛЬ 2024: Шинэ систем сонгуулийн ханшийг илтэд өсгөв
СОНГУУЛЬ 2024: Шинэ систем сонгуулийн ханшийг илтэд өсгөв
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.