Нийслэлийн ЕБС-ийн менежер: Багшийн цалинг мэдэгдэхүйц өгсөх хэрэгтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн ЕБС-ийн менежер: Багшийн цалинг мэдэгдэхүйц өгсөх хэрэгтэй

No description available.

/2021.11.15/ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо /БСШУСБХ/-ноос Боловсролын ерөнхий хуулийн (шинэчилсэн найруулга) төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Хэлэлцүүлэгт ЕБС-уудын захирал, нийгмийн ажилтан, багш нар оролцож өөрсдийн байр суурийг илэрхийлж байна.

No description available.

63-р сургуулийн захирал С.Эрдэнэбаатар: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролын асуудлал маш чухал байна. Хүүхдийн сонголтын эрх чөлөөг хангах ёстой.

14-р сургуулийн Сургалтын менежер н.Лхагвасүрэн: Багш мэргэжлээр сурч буй оюутнуудыг нэг жил дадлага хийлгэх нь чухал. Ингэхдээ дөрөвдүгээр курсын оюутнуудыг нэг жил дадлага хийлгэж, нэг багшийг дагалдуулах хэрэгтэй. Ингэвэл тухайн оюутан төгсөх жилдээ төлбөр төлөх шаардлагагүй. Харин төлбөрийг нь дагалдуулж буй багшид нь өгчихөж болно. Дөнгөж төгсөж орж ирсэн багш нар дахиж 1,2 жил дагалдан хийх шаардлагатай байдаг.

No description available.

47-р сургуулийн нийгмийн ажилтан н.Батсүх: ЕБС-ын нийгмийн ажилтнуудын цалинг нэмэх шаардлагатай байна. Цалингийн нэмэгдэл гэж авдаггүй.

Нийслэлийн гэр хорооллын ЕБС-ийн төлөөлөл: Сургуулийн захирал томилох асуудал улс төрөөс тусдаа байх ёстой.

Бага ангийн багш нарын хувьд өөрчлөлт хийх хэрэгтэй. 4,5 дугаар ангид шинжлэх ухааны хичээл ордог. Энэ үед мэргэжлийн багш нараар хичээл заалгах хэрэгтэй. Тэгэж байж хүүхэд шинжлэх ухаан, байгалын ухааны хичээлдээ илүү дуртай болно. Тэгэхгүй бол бага ангийн багш нар маань жаахан дутагдалтай байдаг.

Багш нарын ачаалал маш их байна. Сургуулийн орчны ялгаатай байдал их байдаг. Тухайлбал, Хотын төвд байдаг хүүхдүүд ямар ч асуудалгүй интернетэд холбогдож, хичээлээ үзэх боломжой байдаг. Харин гэр хорооллын хүүхдүүд орой эцэг эхийгээ ирэхээр ухаалаг утсыг нь авч хичээлээ хийдэг. Мөн сургуулийн зай талбай, багш, ажилчдын ажлын байрны нөхцөл ч мөн ялгаатай байна. Төрөөс энэ ялгаатай байдлыг арилгах ёстой.

No description available.

БГД-ийн 40-р сургуулийн захирал Б.Балган: Багш нар 36 сарын цалингаа аваад тэтгэвэртээ гардаг байх хэрэгтэй. Түүнчлэн багш нарын цалинг бодитоор үнэлдэг байх ёстой. Хамт ажилладаг багш ажилчид маань бие биенээ хэнийг нь сайн ажилладаг эсэхийг мэднэ шүү дээ.

No description available.

Нийслэлийн ЕБС-ийн менежер: Багшийн цалинг мэдэгдэхүйц өгсөх хэрэгтэй байна. Би сая 4 мундаг багшаа хувийн сургуульд алдчихсан. Багш нар маань цалин нь хүрэлцэхгүй байна гээд 1 сая 500 мянган төгрөгний цалин амласан хувийн сургууль руу яваад өгдөг. Үүнээс болоод боловсролын түвшний ялгаатай байдал бий болж байна.

Гал түймрийн дуудлага 7.8 хувиар өсжээ
Гал түймрийн дуудлага 7.8 хувиар өсжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.