Гал түймрийн дуудлага 7.8 хувиар өсжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гал түймрийн дуудлага 7.8 хувиар өсжээ

Ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье

/2021.11.15/: Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж өнгөрлөө.

Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хот орчимд агаарын температур шөнөдөө -6 хэмээс -12 хэм хүйтэн, өдөртөө -3 хэмээс +8 хэм дулаан, салхины хурд 6-7 м/с байжээ.

Урьд өмнөх жилүүдээс харьцангуй дулаан байгаа ч Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах ангиудад объектын гал түймрийн 39, аврах ажиллагааны хоёр удаагийн дуудлага иржээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.8 хувиар өссөн үзүүлэлт юм байна.

Долоо хоногийн хугацаанд аюулт үзэгдэл ослоос дөрвөн иргэнийг аварч, 5.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалжээ. Галлагааны улирал эхэлж байгаатай холбоотойгоор ахуйн гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх “Мартаж болохгүй” нөлөөллийн аяныг зохион байгуулж байгаа гэдгийг НОБГ-ын дэд дарга Э.Эрдэнэбаатар мэдээллээ.

Шахмал түлшний шуудай дахин тасрахгүй
Шахмал түлшний шуудай дахин тасрахгүй
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.