Б.Одсүрэн: Хотыг баруунаас зүүн тийш нэвт явдаг гурван коридор гаргана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Одсүрэн: Хотыг баруунаас зүүн тийш нэвт явдаг гурван коридор гаргана

/2021.11.15/ Түгжрэлийг шийдвэрлэх болон түүнтэй холбоотой зарим асуудлаар Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэнтэй хийсэн ярилцлагын хэсгээс хүргэж байна.

-Автобусны чиглэл дээр өмнө нь богинын болон уртын гэсэн томоохон өөрчлөлт хийх гээд чадаагүй. Гэвч яалт ч үгүй өөрчлөх ёстой зүйл бол чиглэл. Энэ дээр юу хийх вэ?
-Чиглэл дээр алдаатай хэдэн зүйл бий. Хуучин хотын хүн ам 500 мянга байхад хүн гэрээсээ гараад суусан автобустайгаа хаа ч очих боломжтой байхаар төлөвлөж байжээ. Харин өнөөдөр хотын хүн ам гурав дахин өсөж, хотжилт 5-6 дахин нэмэгдсэн учир энэ төлөвлөлт ажиллахаа больсон. Тэгэхээр чиглэл дээр богино рэйсийг өндөр зохион байгуулалтаар хийхээс өөр аргагүй. Сүлжээ төлөвлөлтийг оновчтой хийснээр хоосон явалт багатай, иргэдийг хурдан хугацаанд зөөвөрлөх боломжийг бий болгоно. Үүнийг өндөр нарийвчлалтай тооцоолол бүхий судалгаан дээр үндэслэж хийнэ. Энэ тооцооллыг МУИС, ТИС-ийн багш нар хийж байгаа. Энэ ажил нь маш их дата цуглуулж хийдэг тул нэлээд хугацаа шаардана. Зургаан сар хийнэ гэж төлөвлөөд эхлүүлсэн, оны өмнө дуусна. Дууссаных нь дараа олон нийтэд чиглэлээ хэрхэн зөв оновчтой хийх вэ гэдгээ танилцуулна.

-Нэг автобусны буудал дээр вагон шиг урт эгнээ болтлоо автобуснууд зогсож байна. Чиглэлийн давхцлыг арилгахын тулд юу хийх вэ?
-Зарим буудал дээр 28 чиглэл давхцаж байна. Хотыг баруунаас зүүн тийш нэвт явдаг гурван коридор гаргана.

Нэгдүгээрт, Нарны зам. Энэ замыг коридор шинэчлэлтийн хүрээнд хоёр тийш нь 9 км сунгана. Хоёрдугаарт, Энхтайвны өргөн чөлөө. Гуравдугаарт, Ард аюушийн гудамж буюу гуравдугаар хорооллын эцсийг хойд замтай холбоод Толгойт-III хорооллын эцэс-Гандан гэсэн ийм гурван чиглэлд нэвт саадгүй явдаг болгоно. Энэ замууд дандаа 4-6 эгнээтэй, автобусандаа давуу эрх олгосон байна.

Ингэснээр нийтийн тээвэр хурдтай зорчих боломж нээгдэнэ. Энэ шинэчлэлд 2-3 жил шаардлагатай.

Дараа жил Нүхтийн замыг ТЭЦ IV замтай холбоно, ТЭЦ IV зам Энхтайвны өргөн чөлөө, I хорооллын эцэстэй холбоно. Ийм босоо зам хийгдэнэ. Тэгэхээр энэ нь Энхтайваны өргөн чөлөө болон Яармагийн замын ачааллыг бууруулна. Дунд нь 650м, 250м-ийн урттай хоёр гүүр хийнэ. Энэ ажил дараа жил хийгдэнэ.

Бүтэн ярилцлагыг уншихыг хүсвэл ЭНД дарна уу.

Л.Оюун-Эрдэнэ: Манай улсын газар нутгийн 76 хувь нь цөлжилтөд өртсөн байна
Л.Оюун-Эрдэнэ: Манай улсын газар нутгийн 76 хувь нь цөлжилтөд өртсөн байна
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.