УБ хотын хүн ам жил бүр 70 мянгаар нэмэгдэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УБ хотын хүн ам жил бүр 70 мянгаар нэмэгдэж байна

/2021.11.15/ Түгжрэлийг шийдвэрлэх болон түүнтэй холбоотой зарим асуудлаар Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэнтэй хийсэн ярилцлагын хэсгээс хүргэж байна.

-Түгжрэл гэдэг нийтийн тээвэр эсвэл дан ганц автомашинтай холбоотой асуудал биш. Энэ бол системийн асуудал. Хот хөдөөгийн тэнцвэрийг хангах, УБ хотын төвлөрлийг бууруулах Үндэсний хороо байгуулагдсан. Байгуулагдсанаас хойших гурван сарын хугацаанд гурван чиглэлээр том судалгаанууд хийгдсэн. Түгжрэлийн судалгаа дууссан. Төвлөрөл дээр маш хүндрэлтэй асуудал гарч байгаа.

Улсын хэмжээнд УБ хот жил бүр 70 мянган хүнээр нэмэгдэж байна. Үүний 40 мянга нь шинээр төрж байгаа хүүхдүүд, 30 мянга нь УБ-т шилжин орж ирж бүртгэл хийгдэж байгаа иргэд. Бүртгүүлэхгүй түр орж ирж байгаа хүмүүс бас бий. Өвөл 12-3 сарын хугацаанд орон нутгийн иргэд хотод ирж өвөлждөг болсон.

Ажлын байр, тав тухтай байдал гээд бусад олон асуудлаас болж. Шилжилт хөдөлгөөн ийм нөхцөл байдлаар явбал 2030 он гэхэд Монгол Улсад дөрөвхөн хот үлдэх гээд байна. Мөн 2030 он гэхэд УБ хотын хүн ам 2,2 сая болно. Гэхдээ энэ тренд дэлхий дахинд болж байгаа. Энэ асуудал манай улсад адил явагдаж байна л гэсэн үг. Хөдөө орон нутагт тав тухтай орон сууц, ажлын байр, чанартай боловсрол бий болгох зайлшгүй шаардлага үүссэн. Энэ дээр Засгийн газар ажиллаж, судалгаанууд хийгдэж байгаа. Үндэсний хороо ажиллаж байна.

Бүтэн ярилцлагыг уншихыг хүсвэл ЭНД дарна уу.

Д.Сумъяабазар: Зарим үед албан тушаалтнууд удирдлагаа худал мэдээллээр хангах тохиолдол гарч байна
Д.Сумъяабазар: Зарим үед албан тушаалтнууд удирдлагаа худал мэдээллээр хангах тохиолдол гарч байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.