Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

/2021.11.15/: Төрийн албаны ерөнхий шалгалт Аймаг, Нийслэлийн шалгалт зохион байгуулах Салбар зөвлөл, Салбар комисс зарлагдсан хуваарийн дагуу өнөөдрийн 08 цаг 00 минутаас орон даяар нэгэн зэрэг эхэллээ.

Аймаг орон нутагт 11 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал, Нийслэл Улаанбаатарт 11 дүгээр сарын 21-ний өдрийг дуустал хугацаанд өдрийн 5 ээлжээр шалгалтыг зохион байгуулна.

Та шалгалтын хуваарьт өдөр хүртэлх хугацаанд өөрийгөө дайчлан Төрийн албаны зөвлөлөөс албан ёсоор эрхлэн гаргасан “Төрийн албаны шалгалтын сорил” ном болон “E-TAZ” гар утасны аппликэйшн ашиглаж шалгалтдаа бэлтгэх боломжтой аж. Уг ном, гар утасны аппликэйшний сорил, асуултуудаас шалгалт авна.

Мөн бусдын эрүүл мэнд, таны хариуцлагаас шалтгаалахыг анхаарч, халдвар, аюулгүйн дэглэмээ чанд сахин шалгалтдаа оролцохыг зөвлөе.

Танд амжилт хүсье.

Эх сурвалж: ТАЗ

Олимпийн гүүрний явган зам ирэх онд ашиглалтад орно
Олимпийн гүүрний явган зам ирэх онд ашиглалтад орно
 
20 минутын хот бодлогын жишиг  “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эхлэв
20 минутын хот бодлогын жишиг “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эхлэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.