/2021.11.15/ Түгжрэлийг шийдвэрлэх болон түүнтэй холбоотой зарим асуудлаар Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэнтэй хийсэн ярилцлагын хэсгээс хүргэж байна.
-Олимпийн гүүрний урд байгаа мянга мянган хүмүүст явган алхаж хотын төв рүү орох боломжийг яаж олгох гэж байна?
-Олимпийн гүүр нь Нарны гүүр болон Энхтайваны гүүр шиг биш. Буцаж эргэдэг учир дээгүүр нь хүн явбал машины хөдөлгөөнтэй давхцана. Явган зорчилтонд зориулж гүүрнээс тусдаа замтай байгуулна. Ажлын зураг нь хийгдсэн.
-Сая л хийгдэж байгаа юм уу?
-Гүүр барих гэрээ нь түлхүүр гардуулах нөхцлөөр хийгдсэн. Гүйцэтгэгч байгууллага зураг төслөө өөрсдөө хийлгэж, Нийслэлийн автозамын газраар хянуулаад явдаг. Ажил нь дуусах шатандаа явж байна. Гүүрийг барьсан компани нь явган замын гүүрийг зүүн талд нь хийж, дараа жил дуусгана. Энэ жил ковидтой холбоотойгоор ажлууд нэлээд удааширсан.
Бүтэн ярилцлагыг уншихыг хүсвэл ЭНД дарна уу.