/2021.11.13/ 2021 оны арваннэгдүгээр сарын 12 -ны өдрийн 21 цаг 30 минутад Энхтайвны гүүрний хойноос урагш чиглэлд шугамнаас бууж баазруугаа явж байсан 2009 оны DAEWOO 106 маркийн 1-81 граш дугаартай автобусны дугуй руу сөрөг урсгалаас ирсэн суудлын "Ауди" машин мөргөснөөр Энхтайвны гүүрний зүүн урд руу жолоодлогогүй болж замын хажуугийн далан руу орсон.
Автобусны жолооч ГССҮТ-д 103 түргэний тэргээр хүргэгдсэн байдалтай байна. Хүний амь эрсдээгүй. Жолоочийн биеийн байдлын мэдээллийг тогтмол авч байгаа юм.
Ослын газраас 23 цаг гэхэд автобусыг чирэгчээр чирж журмын хашаанд байршуулжээ.
Нэмэлт мэдээлэл: Хүний амь эрсдээгүй, багшийн дээдээс бууж явсан автобус байсан ба жолоочоос өөр хүн байгаагүй.
Шалгалтын ажил үргэлжилсээр байгаа юм.