/2021.11.13/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 17 дугаар байрны 5 давхар барилгын дээврээс "2 хүүхэд унаж болзошгүй байна" гэсэн дуудлагыг энэ сарын 12-ны өдрийн 17:38 цагт хүлээн авчээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах-105 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан очиход ХУД-ийн харьяат 15 настай, эмэгтэй Н, 15 настай, эмэгтэй Т нар согтууруулах ундааны зүйл хэрэглэж, 5 давхар барилгын дээвэр дээр байсныг эсэн мэнд буулгаж тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгчээ.
Эх сурвалж: ОБЕГ