С.Одонтуяа: Хоноцын сэтгэлээр МАШ МУУ төсөв баталлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Одонтуяа: Хоноцын сэтгэлээр МАШ МУУ төсөв баталлаа

Монгол Улсын Их Хурал on Twitter: "🇲🇳 🇲🇳 🇲🇳 МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН  ТҮҮХЭНД АНХ УДАА УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНЫГ МОНГОЛ БҮСГҮЙ  УДИРДАЖ БАЙНА. ТҮҮХЭН ҮЙЛ ЯВДЛЫН ЭЗЭН НЬ МОНГОЛ

/2021.11.12/ УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар 2022 оны улсын төсвийг баталсан. Үүнтэй холбогдуулж УИХ-ын гишүүн С.Одонтуяа байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр, "Монгол Улсыг хөгжүүлэх төсөв гэж харахгүй өөрсдөө л авч байвал боллоо гэсэн хандлагатай төсөв баталлаа. Гэхдээ энэ нь УИХ-ын гишүүдийн буруу бас биш. Тойрогтоо очихоор л сургууль, цэцэрлэгийн асуудал хөндөгддөг. Гишүүд тойрог руугаа баахан хөрөнгө оруулалт татдаг нь Сонгуулийн хуультай холбоотой. Тиймээс энэ тогтолцоог өөрчлөх хэрэгтэй байна.

Ирэх оны төсөв иргэдийг яаж ажлын байраар хангаж татвар төлдөг болгох вэ гэдэг талруу чиглэх ёстой байсан. Гэтэл өмнөх жилүүдийнхээс бүр дордчихлоо. Ковидын хүнд үед хөрөнгө оруулалт 38 хувь, урсгал зардал нь 30 хувиар өссөн төсөв баталлаа. Ер нь бол хоноцын сэтгэлээр хандсан.

Татвар төлөгчдийн тоо буурч байхад НӨАТ-аас нэг их наяд төгрөгийг татан төвлөрүүлнэ гэдэг өөрөө их асуудалтай" гэлээ.

УИХ-ын танхимд кино СУРТАЛЧИЛЖ болох уу...
УИХ-ын танхимд кино СУРТАЛЧИЛЖ болох уу...
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.